Гэрээний дэлгэрэнгүй бүртгэл

Odoo CMS - a big picture

Гүйцэтгэгч, Захиалагч аль ч оролцогч талын гэрээ

 
Гэрээнд танай байгууллага гэрээнд Гүйцэтгэгч юмуу Захиалагч аль ч талаар оролцсон байж болох бөгөөд үүнээс хамааран санхүүд авлага юмуу өглөг үүсэх нь тодорхойлогддог.

Төлбөрийн нөхцөл, төлбөрийн график бүртгэнэ

 
Төлбөрийн нөхцөлүүд, төлбөрийн графикийг гэрээнд оруулна. Автомат төлбөрийн сануулгууд мэйлээр ирнэ.

Автомат нэхэмжлэл үүснэ

 
Гэрээний төлбөрийн нөхцөлөөс хугацаа болоход санхүү дээр автоматаар авлага юмуу өглөгийн нэхэмжлэх үүснэ. Автомат сануулгууд мэйлээр ирнэ.

Гэрээний төлөвийн хяналт

 
Гэрээнүүд ямар төлөвтөө яваад бодит хугацаанд системээсээ хянана. Гэрээний төлөв өөрчлөгдөхөд мэйлээр автомат сануулга ирнэ. Гэрээг хэзээ хэн баталсан, хэн дээр хүлээгдэж байгааг мөшгөнө.

Автомат сануулгууд

 
Гэрээний эхлэх, дуусах хугацаа дөхөхөд, төлбөр төлөх, авах хугацаа дөхөхөд, гэрээний төлөв өөрчлөгдөхөд мэйлээр автомат сануулгууд ирнэ

Төлөвийн түүх

Гэрээг хэн, хэзээ ямар төлөвт оруулсан, баталсан, цуцалсан зэрэг түүхийг хянах, мөшгих боломжтой

Гэрээний нэгдсэн сан

Odoo CMS - a big picture

Гэрээний нэгдсэн санг төрөл бүрээр шүүж шинжилж болно. Гэрээний ангиллаар, харилцагчаар, төлөвөөр, хугацаагаар зэрэг хүссэн үзүүлэлтээрээ бүлэглэж, шүүж харах боломжтой.

Odoo image and text block

Худалдан авалтаас автомат гэрээ үүснэ

Худалдан авалт хийгдэж дууссаны дараа үргэлжлээд гэрээ хийгдэх тохиолдол байдаг. Худалдан авалтын модуль дээр худалдан авалт хийх шийдвэр гармагц үргэлжлээд худалдан авалтын дэлгэцнээсээ гэрээ үүсгэж болдог. Худалдан авалтын гэрээ нь нэг удаагийн гэрээ байж болохоос гадна мастер гэрээ байж болдог.

Борлуулалтаас автомат гэрээ үүснэ

Борлуулалт хийгдмэгц гэрээ байгуулдаг онцлогтой байгууллагуудын хувьд борлуулалтын захиалга батлагдмагц гэрээг автомат үүсгэж болдог. Нэг удаагийн борлуулалтын гэрээ байхаас гадна давтамжит борлуулалтын гэрээ байж болно.

Odoo text and image block
Odoo image and text block

Гэрээ бүрээрх ашиг, алдагдлыг шинжлэнэ

Байгуулсан гэрээ бүрийг өртгийн төв болгож систем бүртгэдэг. Тухайн өртгийн төв дээр гарсан зардал болон орсон орлого бүрийг санхүүгээс хөтлөхөд гэрээ бүрийн ашиг, алдагдлыг тус тусад нь шинжлэх боломж бүрдэнэ. Ингэснээр аль гэрээгээ үргэлжлүүлэх, царцаах зэрэг шийдвэрийг бодит үнэн мэдээлэл дээр үндэслэн гаргадаг болно.

Гэрээний барьцаа бүртгэл

Гэрээний барьцаануудын сан үүсгэнэ. Барьцааны зах зээлийн үнэ, үнэлэгдсэн дүн, огноо, байрлал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэнэ.

Odoo text and image block
Odoo image and text block

Гэрээний тодотгол, нэмэлт гэрээ

Гэрээний тодотгол, нэмэлт гэрээ бүртгэх боломжтой

Бусад модулийн холбоо

Борлуулалт

 
Борлуулалтаас гэрээ, гэрээнээс борлуулалт автомат үүсэх боломжтой.

Худалдан авалт

 
Худалдан авалтаас гэрээ, гэрээнээс худалдан авалт үүсэх боломжтой.

Санхүү

 
Гэрээний төлбөрийн нөхцлөөс санхүүд автоматаар авлага, өглөгийн нэхэмжлэлүүдийг үүсгэнэ. Нягтлангууд гэрээний төлбөрөө мартах эрсдэлгүй болно. Гэрээ бүр нь өртгийн төв болж, ашиг алдагдал нь хянагдана.

Техник

 
Техник түрээсийн гэрээ, даатгалын гэрээ, ашиглалтын гэрээ зэрэг техниктэй холбоотой гэрээнүүдийг бүртгэж техникийн бодит гүйцэтгэлд үндэслэн хэрэгжилтийг хянана.