Манай "Asterisk Technologies" ХХК нь нээлттэй эх дээр суурилсан бизнес менежментийн цогц програм хангамж үйлдвэрлэгч Бельги улсаас гаралтай "Odoo S.A." - н Монгол дахь цорын ганц түнш байгууллага юм.

 Бид өөрсдийн туршлага болон техник мэдлэг дээр суурилан аливаа бизнесийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалтыг системээр дамжуулан өөрчлөн шинэчилдэг. Мөн манай баг нь бизнес процессын шинжилгээ, үйл ажиллагааны урсгалын шинжилгээг бүрэн хэмжээнд гүйцэтгэж холбогдох бизнесийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Товчоор хэлвэл бид өөрсдийн техник туршлагыг бизнесийн алсын хараатай хослуулан гайхамшигтай үр дүнд хүрэх үйлчилгээг үзүүлдэг.

 Манай Odoo ERP-н өндөр түвшний туршлага нь байгууллагын бүхий л бизнес менежментийн үйл ажиллагааг автоматжуулах боломжийг олгодог. Бид Монгол улсын хууль, стандартад нийцүүлэн Монголд нутагшуулсан нэмэлт 130 гаруй модулийг Odoo ERP систем нэмж хөгжүүлсэн бөгөөд энэхүү Монгол ERP хувилбараа Od ERP хэмээн нэрийдсэн юм. Бид Od ERP системийг таны хэрэгцээ шаардлагад нийцүүлж, тохируулан хөгжүүлж, бусад системтэй уялдуулах, нэвтрүүлэх чиглэлээр мэргэшсэн.

Бид Od ERP системийг олон төрлийн чиглэлийн бизнест нэвтрүүлдэг бөгөөд илүү туршлагажсан чиглэлүүдийг дурьдвал:

Манай баг
Od ERP нь бидний бренд бүтээгдэхүүн юм.

Уул уурхайн оператор компаниуд

Эм ханган нийлүүлэх байгууллагууд

Олон улсын худалдаа

Борлуулалт

Түгээлт, логистик

Агуулахын менежмент

Үйлдвэрлэл

Үйлчилгээ

Ресторан, зочид буудал

Эмнэлгийн менежмент

Худалдан авалт, хангамж

ББСБ, Хадгаламж зээлийн хоршоо

Барилга

Захиалагчийн Харилцааны Менежмент - CRM

Хүний нөөцийн менежмент

Хүний нөөцийн үнэлгээ

Тайлагнал

E-Commerce

Хэвлэлийн менежмент

  Ямар үйлдвэрлэл, салбар гэдгээс үл хамааран манай харилцагчид нь бидний мэдээллийн технологийн болон бизнесийн хосломол ур чадварт итгэж

- Зөвлөх, 
- Интеграци,
- Хөгжүүлэлт,
- Сургалт,
- Дэмжлэгийн үйлчилгээнүүдийг авч хамтран ажиллаж байна.


odoo-н дэлхийн харилцагчид

2 сая хэрэглэгчтэй


Od ERP-н монгол дахь харилцагчид

30-с олон сэтгэл ханамжтай захиалагчид манай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэж байна

Odoo image and text block
Ц.Баянмөнх “Говь Хангай Мебель” ХХК-ийн захирал :

    “Бизнесийн болон бусад бүхий л байгууллагад мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах нь байгууллагаа оновчтой удирдах, үр ашгаа дээшлүүлэхэд чухал үүрэгтэй юм. ЕRP систем нь санхүү, хүний нөөц, маркетинг, CRM, захиалга, үйлдвэрлэл, борлуулалт, 
агуулах, түгээлт зэрэг байгууллагын бүхий л мэдээллийн системийг нэгтгэсэн цогц систем юм. 

    Уг системийн концепц анхлан 1990-д оны үеэс л тавигдсан боловч одоо дэлхий нийтээрээ энэхүү системийн кодчилол, хөгжүүлэлт, нэвтрүүлэлтэд онцгой анхаарал хандуулж байна. Ийм нарийн, нийлмэл системийг Монгол залуус өөрсдийн оюун ухаан, ур чадвараараа
хөгжүүлж, байгууллагын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн амжилттай нэвтрүүлж байгаа нь гайхамшигтай хэрэг юм.

   Бид "Астериск Технолижис" компанийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд цаашдын ажилд нь их амжилтыг хүсэж байна.”


Манай баг

Л. Баасансүрэн
Мобайл хөгжүүлэгч
Б. Батжаргал
Санхүүгийн зөвлөх
Б. Баярхүү
Ахлах хөгжүүлэгч
Б. Билгүүн
Хөгжүүлэгч
Г. Болд
Төслийн Менежментийн Албаны Дарга
Ц. Бумцэнд
Хөгжүүлэгч
Т. Гал-Эрдэнэ
Систем админ
Б. Ганбаатар
Санхүүгийн зөвлөх
Г. Ганжаргал
Хөгжүүлэгч
Б. Должинсүрэн
Дэмжлэгийн ажилтан
С. Маргад-Эрдэнэ
Хөгжүүлэгч
Т. Мөнгөнтуяа
Төслийн менежер
Т. Насанжаргал
Хөгжүүлэгч
Л. Насан-Очир
Хөгжүүлэлтийн албаны дарга
П. НоминЭрдэнэ
Төслийн менежер
Ц. Өнөржаргал
Борлуулалт Эрхэлсэн Захирал
А. Отгонбаяр
Гүйцэтгэх захирал
В. Отгонбаяр
Төслийн менежер
О. Отгонбаяр
Төслийн менежер
Ч. Саруулгүн
Мобайл хөгжүүлэгч
С. Сугарсүх
Хөгжүүлэгч
Г. Хишигбат
Дизайнер
Ү. Цацрал
Ахлах хөгжүүлэгч
Г. Цогжав
Хөгжүүлэгч
О. Чинзориг
Төслийн менежер
Г. Энхбаатар
Хөгжүүлэгч
Д. Энхболд
Төслийн менежер
А. Эрдэнэсайхан
Хүний нөөцийн менежер
Ш. Янжинлхам
Нягтлан бодогч