Нэг баг. Нэг зорилго.

       Манай баг нь бизнес менежментийн Odoo ERP системийг Монголын олон компаниудад нэвтрүүлсэн юм. Үүгээрээ бид Монголдоо ERP төсөл хэрэгжүүлсэн тоогоороо тэргүүлэгч болоод байна.  Odoo систем нь бүрэн нээлттэй эхтэй, хэрэглэхэд хамгийн хялбар систем юм. Мөн уламжлалт SAP, MS Dynamics зэрэг өрсөлдөгч системүүдтэй харьцуулахад 3 дахин хямд үнээр илүү буюу ижил чанар, боломжтой шийдлийг нэвтрүүлдэг. 
        Бид ажлын туршлагатай гэхээс илүүгээр ажилдаа эзэн болдог, үнэнч, сэтгэлээсээ ханддаг, шаргуу, хөдөлмөрч хүнийг дадлагажуулж сургаад өөрийнхөө үнэ цэнийг ойлгосон АЖИЛТАН болгож төлөвшүүлнэ.  Та манайд орж ажилласнаар програм хангамж, технологийн мэдлэгтэй болж бүх төрлийн бизнес болон үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрүүдэд оролцон ажиллах чадвартай болно.

Хүсэл эрмэлзлэлээр дүүрэн манай багт нэгдээрэй!

Бидэнтэй холбогдох »