Удирдлагуудад зориулсан Мэдээллийн Технологийн сургалт

2017.05.06 08:00 - 2017.05.20 08:00 (Asia/Ulaanbaatar)

Sukhbaatar district, Монгол

Тасалбарын төрөл Бүртгэлийн Төгсгөл Үнэ Тоо хэмжээ
Үйл явдлын бүртгэл 2017-05-06 08:00 500,000₮








   Астериск Техноложис ХХК нь мэдээллийн технологийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд өөрсдийн баг хамт олны туршлага дээр үндэслэн орчин үеийн удирдагч хүний мэдвэл зохих мэдээллийн технологийн ойлголтуудыг багцлан хүргэхээр “Удирдлагуудад зориулсан Мэдээллийн технологийн сургалт”-ыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Сургалтыг Монгол улсын Зөвлөх инженер А.Отгонбаяр, Мэргэшсэн инженер Ц.Өнөржаргал болон бусад мэдээллийн технологийн мэргэжилтэнгүүд заана.

 

Сургалт зохион байгуулагч:

Астериск Техноложис ХХК

Сургалтын хугацаа:

2017-05-06-ны Бямба гариг 10:00-17:00

2017-05-13-ны Бямба гариг 10:00-17:00

2017-05-20-ны Бямба гариг 10:00-17:00

(13:00-14:00 хооронд үдийн цайны завсарлага)

Сургалтын төлбөр:

500,000₮

Бүртгэлийн хугацаа:

2017-05-01 хүртэл

Сургалтанд бүртгүүлэх:

88005462 утсаар эсвэл доор байрлах "Бүртгүүлэх" товчийг дарна уу

Сургалт зохион байгуулагдах газар:

Сургалтанд бүртгүүлэгчдийн тооноос хамааран дөхүүлж байгаад бүртгүүлэгчдэд мэдэгдэнэ

 

​ 

 №


СЭДЭВ



АГУУЛГА


1

Байгууллагын МТ-ийн засаглал, менежмент

Байгууллагын МТ-ийн засаглал, менежмент. COBIT framework. CIO, CTO гэж хэн бэ? МТ-ийн алба гэж заавал байх хэрэгтэй юу? МТ-ийн үйлчилгээг мэргэжлийн компанид даатгах, аутсорсинг хийхийн давуу, сул талууд. 

МТ-н худалдан авалт, анхаарах асуудал. МТ-н төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлт. 

Компьютер, сервер, МТ-ийн тоног төхөөрөмжийн худалдан авалт хийх, төсөвлөлт. МТ-ийн ажилтны сонгон шалгаруулалт, МТ-ийн ажлын байрнуудын ялгааг ойлгох. Хүний нөөц бүрдүүлэлт, түүний төсөвлөлт. 

МТ-н дэд бүтцийн төлөвлөлт, анхаарах асуудал 

IT-ийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн тухай. Байгууллагын сүлжээ зохион байгуулалт, ISP-аа сонгох. Мэдээллийн аюулгүй байдал. Байгууллагын сүлжээний дэд бүтэц, сүлжээ зохион байгуулах. Анхаарах асуудлууд. 

Мэдээллийн системийн төлөвлөлт, удирдлага, анхаарах асуудал 

Мэдээллийн системийн төлөвлөлт, удирдлага, анхаарах асуудал. Мэдээллийн системийн нийлүүлэгчээ сонгох, анхаарах асуудал 

ERP систем болон Мэдээллийн системийг удирдлагын шийдвэр гаргалтанд хэрэглэх нь 

ERP систем. ERP-гаа хэрхэн сонгох, харьцуулах, хэрхэн бэлтгэл ажлыг хангах. ERP төсөл хэрхэн хэрэгждэг тухай. Удирдлагуудын ERP-саа тогтмол харж байвал зохих KPI үзүүлэлтүүд, шийдвэр гаргалт. ERP-ийн модулиуд: CRM, MRP г.м. 

Онлайн худалдааны боломжууд болон бизнесээ өргөтгөх боломж. 

Онлайн худалдаа гэж юу вэ? Онлайн худалдааны бизнесийн төсөл бичих, хүргэлтийн асуудлууд, онлайн худалдааны бизнесийн оролцогч этгээдүүд, онлайнаар бүтээгдэхүүн худалдахад анхаарах зүйлс. 

Бизнесийн шинжилгээ хийх 

Бизнесийн шинжилгээнд МТ-г ашиглах нь. Big data, data science гэж юу вэ? BI системийн тухай. 

Вэб сайтаа хэрхэн хийх, хийлгэх тухай 

Вэб сайтаа хэрхэн хийх, хийлгэх тухай. Вэб сайтын чиг хандлага, мэдэж байвал зохих технологиуд. Хайлтын системд оновчтой байршуулах. 

Дижитал маркетинг 

Дижитал маркетинг, үндсэн ойлголтууд, сүүлийн үеийн хандлагууд 

10

Технологийн дэлхийн шинэ хандлагууд

Мобайл төхөөрөмжийн хандлага, Internet of Things (IoT), Цахим мөнгө буюу Bitcoin, Хиймэл оюун ухаан, 3D принтер 

 

Та Бүртгүүлэх товч дээр дарж мэдээллээ оруулан, төлбөрийг дансанд тушааснаар бүртгэл тань баталгаажих болно.


Голомт банк: 1905103466
Худалдаа хөгжлийн банк: 473006747


Бүртгэл баталгаажмагц бид таньтай холбогдох болно. 

Хэзээ

Google Maps дээр дүрслэх
Астериск Техноложис ХХК
UBH center, 609
    Sukhbaatar district УБ
    Монгол
77228080

Хэзээ

2017.05.06 08:00
- с 2017.05.20 08:00

Зохион байгуулагч

Астериск Техноложис ХХК
77228080

Нийтийн Урсгал

Twitter дээр оролцох

Энэ арга хэмжээний талаар хүмүүс юу харж, юу гэж ярьж байгааг олж мэдээд ярианд оролцоорой.

Энэ шошгыг ашигла: #asterisktechnologies