OpenERP, Odoo ERP, Od ERP

Нийтлэгдсэн огноо: 2018 / 02 / 27

Саяхан манай нэг харилцагч Open ERP, Odoo ERP болон Od ERP 3 өөр систем үү? Гэсэн асуулт ирүүлсэн учир та бүхэнд товч түүх хүргэхээр шийдлээ.

Эдгээр нэрүүд үндсэндээ нэг системийн нэр юм. Танд Odoo ERP системийн товч түүх хүргүүлж байна.

• 2005 - Fabien Pinckaers 2 хамтрагчтайгаа TinyERP компанийг үүсгэн байгуулсан

• 2008 - TinyERP нэрийг OpenERP нэрээр сольсон. Danone компанийн захирал "But why should we pay millions of dollars for a tiny software?” гэж хэлснээс шалтгаалж нэрээ сольсон.

• 2010 - OpenERP компани 100 гаран ажилчинтай, сайн бүтээгдэхүүнтэй, хүчтэй онлайн коммюнититай болсон байв.

• 2014 - OpenERP нэрээ Odoo болгон сольсон. Учир нь уг системийн үйл ажиллагаа ERP буюу зөвхөн байгууллагын дотоод удирдлагын систем гэдэг хүрээнээс хальсан. Нэрээ солихдоо дэлхийд амжилттай явж байгаа компаниудын нэр дээр судалгаа хийгээд "O" үсэг орсон компаниуд амжилттай явж байна гэсэн үр дүн гарсан үндсэн дээр компанийнхаа нэрээ ийнхүү сольсон байна.

• 2015 - Астериск Техноложис ХХК нь Odoo ERP систем дээр Монгол модулиуд нэмсэн хувилбарыг Od ERP гэж нэрлэсэн. Бид шинэ 130 гаруй модуль өөрсдөө шинээр хөгжүүлсэн бөгөөд уг модулиудаа хийхдээ үндсэн системийн кодыг эвдэлгүй дээр нь нэмж нутагшуулж хийдэг.


Бид Япон улс руу оюуны экспорт хийж эхэллээ

Дараагийн нийтлэлийг уншихийн тулд зураг дээр дарна уу.