Odoo ERP, Od ERP системийн фунционалийн сургалт маань амжилттай болж өндөрлөлөө.

Нийтлэгдсэн огноо: 2016 / 12 / 07

    Бид "Odoo ERP, Od ERP системийн фунционалийн сургалт"-ыг Монголд анх удаа нийтэд зарлан зохион байгууллаа. 14 хоногийн турш суралцагч бүр өөр өөрсдийн бааз дээр ERP-ийн бүх үндсэн функциудыг ашиглаж туршиж, практик туршлагатай болцгоолоо.

    Сургалтанд аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдээс гадна их сургуулийн бизнесийн сургуулийн багш нар хамрагдсан юм.

    Лабораториор хангаж хамтран ажилласан СЭЗДС-н багш, удирдлагуудад баярлалаа!

    Манай сургалтыг сонгон 14 хоног ачаалалтай боловч амжилттай суралцсан суралцагчиддаа талархаж байгаагийн сацуу цаашид ERP системээ aшиглан байгууллагынхаа бүтээмж, хурдыг тултал нь дээшлүүлж, өөр өөрсдийн салбарынхаа тэргүүн ААН-үүд байхыг ерөөе!






Бид Сангийн яамны батламж гардаж авлаа.

Дараагийн нийтлэлийг уншихийн тулд зураг дээр дарна уу.