Odoo - н тухай

Нийтлэгдсэн огноо: 2017 / 05 / 31

    Odoo 

    Odoo бол бүгд-нэг-дор менежментийн програм хангамж бөгөөд байгууллагын удирдлагын бүрэн гүйцэд програмуудын цуглуулга юм. Odoo-н шийдэл нь жижиг болон дунд бизнесүүдэд тохиромжтой ч, жижиг болон том компаниудад ижилхэн таардаг. Odoo нь CRM(Хэрэглэгчийн Харилцааны Менежмент), Вебсайт/онлайн худалдаа, төлбөр тооцоо, нягтлан бодох, үйлдвэрлэл, агуулах, төслийн менежмент зэрэг бизнесийн бүх хэрэгцээг хооронд нь утасгүй холбож хангадаг бүгд-нэг-дор бизнесийн програм хангамж юм.[1]

    Odoo - н гурван төрлийн шийдэл байдаг; Odoo Байгууллага, Odoo Онлайн SaaS 

(Програман үйлчилгээ), Odoo Нийтийн хувилбар. Байгууллагын хувилбар нь өөрийгөө зохион байгуулдаг. Энэ нь бүх апп - уудыг багтаадаг ба төлбөр нь хамгийн багадаа 5 хэрэглэгчтэйгээр, хэрэглэгч тус бүрд жилийн $360 - с эхлэдэг.[2] Odoo Онлайн хувилбар нь үүлэн орчин дээр ажилладаг бөгөөд эхний нэг апп - ыг хязгааргүй тооны хэрэглэгчид дангаар нь үнэгүй санал болгодог. Анхны апп-ын дараагаас эхлээд хэрэглэсэн апп болон хэрэглэгчийн тоогоор сар бүрээр бүртгэлийн тогтмол үнэ тооцогдоно.[3]Нийтийн хувилбар нь нээлттэй эхийн хувилбар юм. НээлттэйТөслийн бүтэц болон үндсэн ERP (Байгууллагын хэрэглээний програмуудын нэгтгэл) модулиудын эх кодыг Белгиэс гаралтай Odoo S.A. зохион байгуулдаг. Хамгийн сүүлийн үеийн Нээлттэй Эхийн хувилбар нь 8.0 (LTS) байсан бөгөөд AGPLv3 лицензтэйгээр GitHub дээр тавигдсан байдаг.[4] Оdoo нь хамгийн алдартай нээлттэй эхийн ERP систем юм.[5]


Odoo текст ба зургийн блок

Fabien Pinckaers, CEO

Odoo зураг ба текст блок

Эх кодын модель

Байгуулагдсанаасаа хойш Odoo S.A буюу OpenERP S.A нь програм хангамжаа Нээлттэй Эхтэйгээр гаргаж байсан ч, 9.0-р хувилбараас эхлээд компани нь нээлттэй суурь модель руу шилжсэн. Үүнд бүртгэл дээр суурилсан хувийн Байгууллагын програм, үүлэн дээр суурилсан SaaS болон багасгасан нийтийн хувилбарууд орно.


Бүлэг ба сүлжээ

Odoo-г илүү өргөн дэлгэр хэрэглэх, боломжуудын хамтарсан хөгжүүлэлтийг дэмжих зорилготойгоор 2013 онд ашгийн бус Odoo Олон нийтийн Холбоо байгуулагджээ. Энэ байгууллага нь хувь хүн болон компаниас бүрдсэн 150 давсан тооны гишүүнтэй. Гэсэн хэдий ч, Odoo бүлэгт хувь нэмрээ оруулдаг 20,000-с олон хүмүүс байдаг.

Odoo S.A. нь үйлчилгээний компани байхаас програм хангамж нийтлэх болон SaaS бизнест илүү анхаарлаа хандуулах болсон.

700 давсан албан ёсны түншүүд болон нэгтгэгчүүдээс бүрдсэн дэлхий нийтийн идэвхитэй бүлэг ба сүлжээ нь захиалгат програмчлал, дэмжлэг ба бусад үйлчилгээнүүдийг үзүүлдэг.

Odoo текст ба зургийн блок
Odoo Community Association logo

Модулиуд / бүрэлдэхүүн хэсгүүд

Odoo зураг ба текст блок

Odoo - н үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд нь НээлттэйТөсөл бүтэц, гучаад суурь модулиуд (албан ёсны модулиуд ч гэдэг), 3000 - с олон бүлгийн модулиуд юм.

Odoo зураг ба текст блок

Боловсролын хэрэглээ

 Odoo - г их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт оруулдаг бөгөөд Францад энэ нь Word, Excel, PowerPoint шиг бакалаврын зэрэгт зайлшгүй сурах ёстой хичээлүүдийн нэг болсон. OpenERP нь заах аргад тус болохоор, өмчийн системд тохирсон өөр хувилбар байж болохыг туршилтан сургалтын аргыг судалж үзсэний дүнд тогтоожээ.

Odoo нь мөн Odoo Боловсрол нэртэй бүхэлдээ үнэгүй хөтөлбөр санал болгодог. Энэ нь хичээлийн зорилгоор багш нар болон/эсвэл оюутнуудад Odoo өгөгдлийн сан үүсгэх боломжийг олгодог.

Odoo текст ба зургийн блок
Odoo текст ба зургийн блок

Ном, нийтлэлүүд

Odoo - н талаар хэд хэдэн ном бичигдсэн байдаг бөгөөд зарим нь нягтлан бодох бүртгэл эсвэл хөгжүүлэлт зэрэг тодорхой салбаруудыг хамарсан байдаг.

Шагналууд

  Odoo нь хэд хэдэн шагнал авсан бөгөөд үүнээс дурьдвал дарааллаад 4 жилийн дотор Trends Gazelle, Deloitte Technology Fast 50 Award болон the BOSSIE Award -ыг тус тус авч байжээ.  

Програм хангамж ба архитектур

Odoo зураг ба текст блок
Odoo зураг ба текст блок
Odoo зураг ба текст блок

Odoo нь Python скрипт болон Postgres өгөгдлийн сан ашигладаг. Хөгжүүлэлтээ GitHub дээр хадгалдаг.  

Борлуулагчийн дэмжлэг

Сүүлийн 3-н LTS хувилбарууд нь зэрэг дэмжигддэг. Энэ нь шинэ LTS хувилбар гаргах үед хуучин нь ашиглагдахаа больдог гэсэн үг. Жишээ нь, 8.0 LTS нь 9.0 LTS, 10.0 LTS - тэй зэрэг дэмжигдэх ч, 11.0 LTS гарах үед амьдралын-төгсгөлдөө хүрэх болно.

Odoo текст ба зургийн блок


Компанийн түүх

  Odoo -г үүсгэн байгуулагч ба өнөөгийн гүйцэтгэх захирал Фабиен Пинкаэрс нь 2005 онд анхныхаа програм хангамж болох TinyERP-г хөгжүүлж эхлэсэн юм. Түүний мөрөөдөл нь шинэлэг, нээлттэй эхийн бүтээгдэхүүнтэйгээр дэлхийн томоохон тоглогчдын нэг компани болох байсан юм. Тэгсэн хэдий ч, 3 жилийн дараанаас тэрээр "аж ахуйн салбарыг өөрчлөх" - ийг зорьж байхад нь бүтээгдэхүүний нэрэнд "бяцхан" гэдэг үг оруулах нь зохимжгүй болохыг анзаарчээ. Тэгээд нэрээ OpenERP болгож өөрчилжээ. Компани нь хурдацтайгаар хөгжиж, 2010 онд 100 давсан тооны ажилчидтай болжээ.

    OpenERP бүтээгдэхүүн нь хүчтэй байсан ч хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлсээр түүн дээр тавих анхаарал нь суларч, тийм ч дур татхааргүй болжээ гэж Фабиен Пинкаэрст санагджээ. Онцгой бүтээгдэхүүн санал болгохын тулд бүтээгдэхүүнээ эхний байранд тавихыг тэр хүссэн. Иймээс, компаний гол анхаарлыг үйлчилгээнээс илүү програм хангамж нийлүүлэх тал руу нь чиглүүлэх шийдвэр гарч, үүнийг дагаад бизнес модель нь хүчтэй түншийн сүлжээ ба дэмжлэгийн саналууд дээр илүү төвлөрчээ.

Odoo зураг ба текст блок

    Эрчимтэй өсөлт нь компаний шинэ бодлогыг оновчтой байсан гэдгийг илтгэсэн бөгөөд 5 жилийн хугацаанд 1549% -ийн өсөлттэйгөөр Белги дэхь хамгийн хурдан хөгжиж буй компани болж 2013 онд Дэлойттэ шагналыг авчээ. 2014 онд шинэ зах зээлүүдэд орж, уламжлалт ERP тоглогчдын хязгаарыг давах боломжийг олгосон шинэ технологийг хөгжүүлсэн нь компанид хувьсгал авчиржээ. OpenERP нь зөвхөн ERP байхаа больсон тул нэрээ солих цаг болсон тул 2014 оны 5-р сард компани нь нэрээ Odoo болгож өөрчилсөн нь ямар ч чиглэлд хөгжих боломжийг олгожээ. Компани нь хөгжсөөр байсан ба 2015 онд Odoo - г Инк. Сэтгүүлээс Европын хамгийн хурдан өсч буй компаниудын нэгээр тодруулсан юм. 

Астерискчуудын нэг өдөр

Дараагийн нийтлэлийг уншихийн тулд зураг дээр дарна уу.