Бид "Гацуурт" ХХК-д Od ERP системийн Техникийн бүртгэл, ашиглалт, засварын менежментийн модулийг амжилттай нэвтрүүлж хүлээлгэж өглөө.

Нийтлэгдсэн огноо: 2017 / 11 / 28

"Гацуурт" ХХК нь энэ жилийн тариалалт, ургац хураалт дээр ажилласан бүх техникүүдийнхээ бүртгэл, зам явах, засварын бүртгэл, тайлангаа Od ERP системээр гаргалаа.

Энэхүү төслөөр манай Od ERP системийн Техник, засварын модуль улам боловсронгуй болсон бөгөөд "Гацуурт" ХХК нь газар тариалангийн салбарын техникийн бүртгэл, техник захиалга, техникийн үзлэг, замын хуудас, техник ашиглалтын төлөвлөгөө, гүйцэтгэл, сэлбэг захиалга, сэлбэг зарцуулалт, норм, актлалт, түлш зарцуулалт, түлшний нормын хяналт, дугуй, аккумулятор, обуд, ремений нарийвчилсан бүртгэл, техникийн бичиг баримт, тоноглолын бүртгэл, техник бүрээрх зардлын хяналт, түрээсийн тооцоо, засварын менежмент, GPS-н холболт, жолооч, операторуудын KPI гэх мэт маш олон бүртгэлээ нэгдсэн өгөгдлийн сантай болгож, бизнес процессоо автоматжууллаа.

Засварын механикууд техник, автомашины үзлэг хийхдээ газар дээр нь андройд таблетын тусламжтай бүртгэл хийхэд Od ERP руу шууд орох бөгөөд ERP дээрээсээ техникийг одоо хэн унаж яваа, ямар мотоцаг/одометртэй байгаа, ямар дугуй, аккумулятор, сэлбэг тавигдсан яваа, үзлэг хийх үеийн зураг гэх мэт техникийн бүх мэдээллийг хаанаас ч хянах боломжтой болсон юм. Дээрх бүртгэлүүдийг хийсний эцэст ямар ч тайланг агшин зуур цэгцтэй бүртгэгдсэн өгөгдлөөс шүүн гаргаж, шуурхай, оновчтой шийдвэр гаргах, процессоо хэмжих боломжтой боллоо.

Хамтран ажилласан "Гацуурт" ХХК-ийн хамт олонд гүнээ талархаж, бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлэхийн ерөөл дэвшүүлж байна!

 


Mэдээллийн Технологийн Инженерийн Шалгалтанд манай 2 ажилтан тэнцлээ.

Дараагийн нийтлэлийг уншихийн тулд зураг дээр дарна уу.