Mongolia Mining 2018 Expo - д оролцлоо.

Нийтлэгдсэн огноо: 2018 / 04 / 04

Бельгийн Odoo ERP системийн Монгол дахь албан ёсны түнш Астериск Техноложис компани 2018 оны 4-р сарын 4 - 6-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Буянт-Ухаа спорт цогцолборт 8 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй Mongolia Mining 2018 олон улсын уул уурхайн үзэсгэлэнд оролцон Уул уурхайн болон Бизнесийн цогц програм хангамжаа танилцууллаа.


УУЛ УУРХАЙН МОДУЛЬ

- Уулын олборлолтын төлөвлөгөө, гүйцэтгэл

- Диспетчерийн өдөр тутмын уулын бүтээлийн бүртгэл

- Өрөмдлөг тэсэлгээний бүртгэл

- Баяжуулахын бүтээлийн бүртгэлээс металлын борлуулалтыг шууд хийх боломжтой

- Маркшейдерийн өдөр тутмын хэмжилтүүдийг бүртгэнэ

- Бүх овоолго, блок, давхарга, түвшингүүдийг бүртгэнэ

- Уулын олборлолтын жил, сар, 7 хоног , өдрийн төлөвлөгөөг бүртгэх боломжтой.


ТЕХНИКИЙН МОДУЛЬ

- Техникийн дэлгэрэнгүй бүртгэл

- Техникээс салгаж авсан сэлбэгийн бүртгэл

- Техникийн мото цагийн бүртгэл

- Техникийн тайлан, шинжилгээ

- Шатах, тослог материалын(ШТМ) бүртгэл

- Мөн дугуйн мэдээллийг бүртгэж актлах боломжтой.


ЗАСВАРЫН МОДУЛЬ

- Сэлбэг бараа материалын бүртгэл

- Засвар удсан шалтгааны бүртгэл

- Үзлэгийн бүртгэл

- Тосны дээжлэлтийн бүртгэл

- Засварын төлөвлөгөө бүртгэх

- Work order-ийн бүртгэл

- Туршлагын сан

- Дугуйн үзлэгийн бүртгэл хийх боломжтой.


 
 


OpenERP, Odoo ERP, Od ERP

Дараагийн нийтлэлийг уншихийн тулд зураг дээр дарна уу.