Шинэ жилийн цэнгүүн сайхан болж өнгөрлөө

Нийтлэгдсэн огноо: 2017 / 12 / 27

Астериск Техноложис ХХК-ийн шинэ жилийн цэнгүүн сайхан болж өнгөрлөө. Энэ жилийн цэнгүүн нь бидний 7 компанийн хамтран үүсгэн байгуулсан Mongolian Software Corporation /#MSC/-тай хамтран зохион байгуулагдсанаараа онцлог байлаа. #MSC нь Монголоос гадна Японы програм хангамжийн зах зээлээс програм хангамжийн захиалга авч гүйцэтгэх, аутсорсинг хийх зорилготойгоор энэ онд үүсгэн байгуулагдсан, үйл ажиллагаа нь хурдацтайгаар өргөжин тэлж буй компани юм.

Бид 2017 оны алдаа оноо, амжилт бүтээлээ дүгнэсэн хэзээ ч мартагдахааргүй сайхан үдшийг хамтдаа өнгөрүүллээ.

Бидэнд итгэл үзүүлэн хамтран ажилладаг бүх харилцагч нартаа, хамт олондоо, тэдний гэр бүлийнхэнд шинэ оны мэнд хүргэж 2018 ондоо амжилт бүтээл дүүрэн, эрүүл энх байхыг хүсэн ерөөж, шинэ оны мэнд дэвшүүлье! Бид харилцагчдынхаа төлөө бүтээгдэхүүн, үйлчилгээгээ улам сайжруулахын тулд ирэх жил улам хичээх болно.


 

Бид "Гацуурт" ХХК-д Od ERP системийн Техникийн бүртгэл, ашиглалт, засварын менежментийн модулийг амжилттай нэвтрүүлж хүлээлгэж өглөө.

Дараагийн нийтлэлийг уншихийн тулд зураг дээр дарна уу.